logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаагаас “Microsoft” ажилтнуудынхаа цалинг нэмэхээ хойшлуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 12 11:30
    255

    Зургийг: Victor J. Blue/Bloomberg

    Энэ онд ”Microsoft” 28 мянган ажилтнаа цомхотгоно

    Макро эдийн засгийн тодорхой байдалтай холбоотойгоор “Microsoft” бүтэн цагийн ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэхээ түр хойшлууллаа.

    Тус компанийн Гүйцэтгэх захирал Сатья Наделла хиймэл оюуны томоохон шилжилтэд хөрөнгө оруулахын тулд дээрх алхмыг хийж буйгаа мэдэгджээ. Мөн тэрбээр 2022 онд “Microsoft” цалин урамшууллын хэмжээгээ аль хэдийн өсгөснөө онцолсон байна. Хэдий тийм боловч тус компани цагийн ажилтнуудынхаа цалинг нэмэх асуудлыг хэлэлцэх аж. Мөн бонус, хувьцааны урамшууллын хөтөлбөрөө хэвээр үлдээж байгаагаа мэдээллээ.

    Хэрэглэгчдийн эрэлт буурч, дэлхийн эдийн засаг уналтад орох эрсдэл нэмэгдсэнээр технологийн томоохон компаниуд ажиллах хүчээ цомхотгон, үйл ажиллагааны зардлаа танаж байна. Энэ онд “Meta” болон “Amazon” компаниудын жишгийг даган ”Microsoft” олон улс дахь салбаруудынхаа 28 мянга ажлын байрыг цомхотгохоо зарлажээ.

    Өнгөрсөн сард “Microsoft” улирлын ашиг болон борлуулалт нь шинжээчдийн таамгийг давсныг тайлагнасан юм. Мөн хиймэл оюуны шилжилтийг эрчимжүүлэхээр “OpenAI” болон интернэт хайлтын “Bing” системийн чатботод 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна.

    Cэтгэгдэл бичих