
Зургийг: Valve Corp.
Видео тоглоом хөгжүүлэгч “Valve Corporation” 20 гаруй жилийн түүхтэй “Counter-Strike” цувралын шинэ хувилбараа лхагва гарагт албан ёсоор гаргалаа. “Counter-Strike: Global Offensive” цуврал нээлтээ хийснээс хойш ийнхүү 10 жилийн дараа томоохон шинэчлэл, өөрчлөлтүүд орж байна.
Дата мэдээллийн “Steamcharts”-ийн судалгаанаас харахад “CS: GO”-ийн бүрэн шинэчлэгдсэн тоглоомын тоглогчдын тоо маш богино хугацаанд 501 мянга давжээ. Тавдугаар сард “Counter-Strike” цувралын тоглогчдын тоо 1.8 сая буюу шинэ дээд цэгт хүрээд байсан аж.
Видео тоглоомын платформ "Steam"-ийг удирддаг АНУ-д төвтэй, хаалттай хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг “Valve Corporation”-ийн хувьд энэ оны гуравдугаар сард шинэ тоглоомын талаарх мэдээллээ хүргэж эхэлсэн юм. “Counter-Strike 2” бол “Counter-Strike” цувралын түүхэн дэх хамгийн том үсрэлт болж байна гэж тус компани нээлтийн үеэр дурджээ.
Тус тоглоомын хамгийн том тэмцээн болон “CS: GO Major”-ийн үзэгчдийн тоо 2023 онд 1.53 сая хүрснийг тоон үзүүлэлт харуулж байна.