•Live
Биднийг дагах
Эдийн засаг
Банк санхүү
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Эрхэс
Эдийн засаг
Нийтлэлийг хуваалцах
М.Эрхэс
БНСУ-ын Төв банк "Jackson Hole" симпозиумыг угтан бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ
Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 24 17:00
123
Зургийг: Jean Chung/Bloomberg
БНСУ-ын Төв банк 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.2 хувь болгон бууруулаад байна
"Jackson Hole" эдийн засгийн симпозиум дөхсөнтэй зэрэгцээд БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Бодлогын хүүгээ 3.25 хувьд хэвээр үлдээсэн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон 18 эдийн засагчдын таамагтай нийцэж байна.
Тус улсын инфляц саарах хандлагатай байгаа ч дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь өсөлтөд ирэх дарамт өндөр байгаа аж. Тухайлбал: БНХАУ-ын өсөн нэмэгдэж буй эдийн засгийн хүндрэлүүд БНСУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд жин дарахаар байгааг тус улсын Төв банкны тэргүүн дурджээ.
БНСУ-ын Төв банк 2024 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.2 хувь болгон бууруулаад байгаа юм.
Cэтгэгдэл бичих