
•Live
Биднийг дагах
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Редакторыг дагах
Ж.Зоригт
Уул уурхай
Нийтлэлийг хуваалцах
Ж.Зоригт
“Rio Tinto” эрчим хүчний шилжилттэй холбоотой эрэлтийг хангахад жил бүр $3 тэрбумыг зарцуулна
Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 09:15
329
“Rio Tinto” зэсийн эрэлтийг хангахаар “Оюу Толгой” төсөлд чиглэсэн хөрөнгө оруулалт хийнэ
Эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор 2035 он гэхэд гол бүтээгдэхүүнүүдийнх нь уламжлалт эх үүсвэрийн эрэлтээс гадна 25 хувийн нэмэлт эрэлт үүснэ гэж “Rio Tinto” компани үзэж байна.
Энэхүү эрэлтэд хүрэхийн тулд зэсийн “Оюу Толгой”, литийн “Rincon”, төмрийн хүдрийн “Simandou” зэрэг төслүүддээ жил бүр гурван тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн “Rio Tinto” групп 2050 он гэхэд үйл ажиллагааныхаа нүүрстөрөгчийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьсан байна. Энэ хүрээнд ирэх гурван жилд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд 1.5 тэрбум ам.доллар, 2030 он хүртэл нийт 7.5 тэрбум ам.долларын санхүүжилт зарцуулахаар төлөвлөөд байгаа аж.
“Rio Tinto” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм
Cэтгэгдэл бичих