logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Ли Чян: Барууны орнууд "хамаарлаа багасгах", "эрсдэлийг бууруулах" гэх мэт хэллэгүүдийг хэт хөөрөгдүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 27 17:33
    567

    АНУ болон Европын орнууд эдийн засаг, чухал түүхий эдийн импортод БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар зорьж байгааг буруутга

    АНУ болон Европын орнууд эдийн засаг, чухал түүхий эдийн импортод БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар зорьж буйг буруутгажээ.

    БНХАУ-ын Тяньжин хотод үргэлжилж байгаа "Зуны Давос-2023" чуулга уулзалтын нээлтийн үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрууд эдийн засгаа улс төржүүлэх нь зөвхөн хагаралд л хүргэхийг анхаарууллаа.

    Тэрбээр яриандаа "Барууны зарим орон хамаарлаа багасгах, эрсдэлийг бууруулах гэх мэтийн хэллэгүүдийг хэт хөөрөгдүүлж байна" гэж дурдсан нь АНУ болон Европын орнууд эдийн засаг, чухал түүхий эдийн импортод БНХАУ-аас хамаарлаа бууруулахаар зорьж байгааг буруутгасан хэрэг болжээ.

    Ли Чян нь гуравдугаар сард албан үүргээ хүлээн авснаас хойш ганц л удаа нээлттэй хэвлэлийн хурал хийснээс гадна маш цөөн тооны илтгэл тавьж байсан бол энэ удаагийн "Зуны Давос" түүнд дэлхий дахинд үгээ хүргэх нэгэн тохиол болж байна.

    "Та бүхний мэдэж байгаачлан барууны зарим орон хамаарлаа багасгах, эрсдэлийг бууруулах гэх мэтийн хэллэгүүдийг хэт хөөрөгдүүлж байна. Энэ хоёр ойлголт бол хий хоосон зүйл гэдгийг хэлмээр байна. Эдийн засгийн даяаршлын дүнд дэлхийн эдийн засаг салшгүй нэгэн бүхэл, бүгдийн сонирхол нарийн холбоотой болсон. Улс бүр эдийн засгийн хувьд харилцан хамааралтай, бие биетэйгээ харилцан холбоотой. Бид биенийхээ амжилтыг бий болгож чадна. Энэ бол сайн зүйл гэхээс муу зүйл биш. Мөн эдийн засгийн аль нэг салбарт эрсдэл тулгарахад энэ бол тодорхой нэг байгууллага, засгийн газар дангаараа шийдвэр гаргах асуудал биш."

    БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян

    Cэтгэгдэл бичих