logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Малчдын НДШ-ийн 50 хувийг төсвөөс төлөх заалтыг "ялгаварлан гадуурхсан" гэж шүүмжлэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 27 17:51
    254
    Хуулийн төсөлд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөх заалт багтаж байгаа юм.

    УИХ-ын байнгын хороодоор Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. 

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

    - олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх,

    - тэтгэвэрт гарах насыг жил бүр 3 сараар нэмэгдүүлэх,

    - тэтгэврийг хэмжээг жил бүр үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болох,

    - тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 60 сар буюу 5 жил болгох зэрэг заалтууд багтаж байна. 

    Мөн хуулийн төсөлд малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс төлөх заалт багтаж байгаа юм. Гэхдээ байнгын хорооны гишүүд энэ заалт нь үндсэн хууль зөрчсөн, ялгаварлан гадуурхсан заалт гэж үзэж байна. 

    Cэтгэгдэл бичих