logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Эрхэс
    Холбооны Нөөцийн банк XII сараас эхлэн бодлогын хүүгээ бага дүнгээр өсгөх дохио өгөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 01 09:35
    378
    Дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр бодлогын хүүгээ өсгөсөн АНУ-ын Төв банк хурдаа сулруулах төлөвтэй байна

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл 12 дугаар сард болох мөнгөний бодлогын шийдвэрээрээ бодлогын хүүг өсгөх хувь хэмжээгээ бууруулж магадгүй гэж мэдэгдэв. Лхагва гарагт Вашингтонд тавьсан илтгэлдээ тэрбээр ирэх сард бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөх дохиог зах зээлд өглөө.

    Дөрвөн удаа дараалан 75 суурь нэгжээр хүүгээ эрчимтэй өсгөж байсан АНУ-ын Төв банк ийнхүү хурдаа сулруулах төлөвтэй болж байна.

    Хэдий тийм боловч инфляцыг тогтворжуулах зорилтод хүрэхэд илүү хугацаа хэрэгтэй байгааг Жером Пауэлл илтгэлдээ тодотгожээ. Өөрөөр хэлбэл өсгөх хэмжээгээ бууруулах ч циклийг зогсоох цаг нь болоогүй байгааг илтгэж байна.

    3.png

    Хөрөнгө оруулагчдын зүгээс Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ таван хувьд хүргэх төлөвтэй гэж тооцоолж байна. Одоогоор тус банкны бодлогын хүү 3.75-аас дөрвөн нэгж хувийн түвшинд байгаа юм.

    Эдийн засагчид АНУ-ын эдийн засаг ирэх 12 сарын хугацаанд агших эрсдэл өндөр байгаа гэж үзэж байна. Харин Жером Пауэллийн хувьд зөөлөн газардах боломж хэвээр байгааг онцоллоо.

    АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл

     

    Cэтгэгдэл бичих