
Зургийг: Dimitrios Kambouris/Getty Images
“Nike” компани “Amazon Fashion”-ийн захирлаар ажиллаж байсан Мюге Эрдирик Доганыг Технологи хариуцсан захирлаараа томилсныг “Bloomberg” мэдээллээ.
Тэрбээр 2021 онд “Amazon Fashion”-ийн Ерөнхийлөгчөөр томилогдохоос өмнө компанидаа 16 жил ажилласан туршлагатай нэгэн аж. Хэрэглэгчдийн ялгаатай ангилал болон, хүргэлтийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг байсан түүнийг инновацыг эрчимжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд давуу тал болно гэж үзэж байгаагаа “Nike” онцолж байна.
“Amazon Fashion” энэ сарын эхээр Калифорни, Охайо мужид 2022 онд нээсэн загварын дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоох болсноо зарласан юм.
“Nike” компанийн хувьд бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дэлгүүрээр бус цахимаар шууд борлуулахад төвлөрсөн хэвээр байна.