logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ярилцлага
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Есүйхулан
    Ума Радд: Стартапууд зөвлөгөө авах боломжтой Зөвлөх хороог Засгийн газар байгуулах нь зүйтэй
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 04 11:00
    188
    “KVUR” компанийг хамтран Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Ума Раддтай ярилцлаа

    - Цар тахлын дараа үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнесүүдэд та юу зөвлөх вэ?

    - Зоригтой байх хэрэгтэй гэж бодож байна. Ихэнх шинээр эхэлж буй бизнесүүд өмнө нь амжилттай байсан бизнесүүдээс санаа авч, дуурайхыг хичээдэг. Хэдий тийм боловч өмнөх үеийн арга цар тахлын үед хэрэгжихгүй гэдгийг мэдсэн. 

    Нэгдүгээрт хандаж байгаа хүмүүсээ, зорилтот хэрэглэгчдээ харах хэрэгтэй. Тэгээд тэдний асуудлуудад тохирох хамгийн сайн шийдэл олохыг зорих хэрэгтэй. Өөрийн бүтээгдэхүүний тэр шийдлээ гэж харуулах ёстой. Заримдаа ингэх хамгийн зөв зам нь дүрэм, журмыг дагах гэж бодох нь бий. Миний бодлоор тэр бүх дүрэм журмыг зөрчиж, зөв гэж бодсон зүйлээ л хийх хэрэгтэй. Хамгийн энгийн, бүтээлч арга замыг олох хэрэгтэй. Хоёрдугаарт шинэ технологи ашиглан ажиллах хэрэгтэй гэж бодож байна. 

    Миний хувьд яг цар тахлын үед шинэ бизнес эхлүүлсэн. Зоригтой алхам хийхээр шийдсэн хүүхэдтэй хоёр эмэгтэй, том хөвгүүдэд мөнгөө эргэлдүүлэх боломж олгохыг зорьсон. Учир нь зар сурталчилгааны зах зээл эрчүүдээр дүүрэн мэт харагддаг. Зар сурталчилгааны компаниудыг голчлон эрчүүд удирддаг. Ялангуяа бүтээлч чиглэлд. Тиймээс бид энэ тогтсон ёсыг халж, ямар нэг өөр зүйл хийхийг хүссэн. Тэгээд бид зар сурталчилгааны агентлагуудын санал болгодог зүйл, 20 гаруй жил энэ ажлыг эрхэлсэн газрууд нь цар тахлын дараа брэндүүдийн хайж буй зүйл нь байхаа больсныг ойлгосон. 

    Тэд илүү хурдан, хялбар, зах зээлд хурдан нэвтэрдэг, шаламгай байдлыг хүсэж байгаа. Энэ нь хямдарч, үнээ бууруул гэсэн үг биш. Харин юм хийхдээ илүү үндэслэлтэй, уян хатан, шуурхай байх хэрэгтэй. Өөр нэг зүйл  зөвлөхөд гарааны бизнес эхлэхэд олон хүн шаардлагагүй. Харин хэрэглэгчдийн асуудлуудыг шийдэх хамгийн богино, хурдан, хялбар замыг олж чаддаг байх хэрэгтэй. 

    - Хувиараа бизнес эрхлэгчид болон инновацын хөгжлийг дэмжих эдийн засгийн бодлого юу байх вэ? 

    - Хүмүүс урам зоригтой байх хэрэгтэй. Амжилтын тодорхой түвшинд суурилж хэн нэгэнд санхүүжилт олгодог. Гэвч гарааны бизнес эхлүүлж байгаа үед амжилтад хүрэхийн тулд алдах хэрэгтэй болдог. Тэгэхээр Засгийн газрын зүгээс компаниудыг дэмжих хүрээнд санхүүжилт олгох хэрэгтэй. Ингэснээр компаниуд эхэндээ бүтэлгүйтсэн ч алдагдлаа нөхөх боломжтой болох юм.

    Амжилтад хүрэхээс өмнө хэд хэдэн удаа алдах тохиолдол байдаг шүү дээ. Нөгөө талаас зүгээр л санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс илүүтэй стартап эхлүүлээд амжилт олсон, туршлагатай хүмүүсээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр дэмжих хэрэгтэй.

    Миний туршлагаас харахад бидэнд нэмэр болсон нэг чухал зүйл юу гэвэл сайн хэрэглэгчдийнхээ ачаар бидэнд мөнгөний шаардлага байгаагүй. Хэдий тийм боловч цаашид хэрхэн өсөж дэвшихээ мэдэхгүй, юу хийх ёстойгоо мэдэхгүй үе ирдэг. Энэ үед өмнө нь эдгээр сорилтуудыг даван туулсан, танд зөвлөгөө өгөх туршлагатай хүн хэрэгтэй болдог. Тэгэхээр миний санаа бол Засгийн газар нь стартапууд ирж зөвлөгөө авах боломжтой Зөвлөх хороо байгуулах хэрэгтэй. 

    Шинэ технологийн нөлөөллөөр жижиг компаниуд гайхалтай зүйлс бүтээж чадахаар болсон. Олон хүн хүч, их хэмжээний хөрөнгө оруулалтын шаардлагагүйгээр шүү дээ. Нэг том жишээ дурдъя л даа. Миний ярилцаж байсан хүмүүсээс “NFT Peeps”-ийн багийн Ричард Нортон  гэх залуу бүх л амьдралынхаа туршид бүтээлч салбарт ажилласан. Гэхдээ тэр хиймэл оюун, автоматжуулалтын хэрэгслийг ашиглан, өөрийн гэсэн “Gin”-ийг (жин) хийхээр шийдсэн.

    Учир нь хиймэл оюун дэлхийн бүх шилдэг “Gin”-ийн орцыг цуглуулж, мэдээлэл дээр үндэслэн “Энэ хамгийн амттай нь”, “Энэ амт хамгийн шилдэг нь” гэх зэргээр танд зөвлөх боломжтой. Энэ амт дээр үндэслэн тэр өөрийн “Gin”-ийг зохион бүтээсэн. Тэр бол зүгээр л бүтээлч хүн. Өмнө нь ямар нэг “Gin” хийж байсан туршлага байхгүй. 

    Угтаа “Gin” бүтээх чиглэлд суралцахаас өмнө та согтууруулах ундааны үйлдвэрлэлээр мэргэшиж, амт чанарын ялгааг нь ойлгох хэрэгтэй. Хэдий тийм боловч одоо цагт технологийн ачаар энэ бүгд шаардлагагүй болсон. Аливаа зүйлийг бүтээхийн тулд тэр салбартаа тэргүүлэгч болоход сургуульд сурч, энэ чиглэлээр эрдмийн зэрэг авах хэрэггүй. Технологи болон шаардлагатай хэрэглүүр байхад, хамтын ажиллагаа байхад юуг ч бүтээх боломжтой. 

    Cэтгэгдэл бичих