logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Монгол Улс ба АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэхэд хамтарна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 27 13:21
    710
    Цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал нөлөөтэй ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Монгол Улсын чадамжийг дэмжихээр тусгажээ

    Монгол Улсын Засгийн Газар АНУ-тай Энэтхэг-Номхон далайн бүсэд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсныг АНУ-ын Төрийн департамент мэдэгдэлдээ дурджээ.

    АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандезын Монголд хийж буй айлчлалын үеэр байгуулсан энэхүү баримт бичигт дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд чухал нөлөөтэй ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Монгол Улсын чадамжийг дэмжих техникийн салбаруудын хамтын ажиллагааны хүрээ багтсан байна.

    Түүнчлэн дэлхий дахинд уул уурхайн салбарт байгаль орчин, нийгэм, засаглалын стандартыг нэмэгдүүлэх АНУ-ын зорилтыг тусгажээ. 

    Монгол Улс өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд Япон, БНСУ, ХБНГУ улсуудтай тус тус чухал ашигт малтмалын чиглэлд, Франц улстай ураны чиглэлд хамтран ажиллахаар баримт бичгүүд байгуулаад байна. 

    Cэтгэгдэл бичих