
Зургийг: GLionel Bonaventure/AFP
“OpenAI” компани дэлхий дахиныг байлдан дагуулсан “Dall-E”, “ChatGPT” үйлчилгээнүүдийнхээ дараагийн үеийн хиймэл оюун ухаант хэрэглүүрийг танилцууллаа.
Ингэснээр генератив хиймэл оюун гэж нэрлэгдэж буй энэ талбар дахь технологийн компаниудын өрсөлдөөн улам ширүүсэж байна.
Шинэ хувилбар болох "GPT-4" нь илүү оновчтой хариулт өгдөг, мөн илүү бүтээлч бөгөөд хамтын ажиллагаа сайтай болохыг тус компани мэдээллээ.
Өмнөх хувилбар буюу “GPT-3.5”-тай харьцуулбал үнэн зөв хариулт өгөх магадлал 40 хувиар иүү болохыг дотоод үнэлгээгээр тогтоосноо онцолж байна.
Түүнчлэн текстээс гадна зурган өгөгдлийг боловсруулах чадвартай болсон аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгч асуултдаа зураг хавсаргавал “GPT-4” зургийг шинжилж, тайлбарлаж өгөх юм байна.
Одоогоор "ChatGPT Plus" төлбөртэй үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчид "GPT-4"-ийг шууд ашиглах боломжтойг мэдээлжээ.
Харин “OpenAI”-д 10 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад буй "Microsoft" компанийн хувьд өөрийн "Bing" хайлтын системдээ тус шинэ хувилбарыг ашиглахаар болсон аж.