logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    У.Түвшинбаяр
    Эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр үзүүлэлттэй байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 18 16:50
    208

    Зургийг: parliament.mn

    Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө, тэгш эрхийг хангахад банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал маш чухал болохыг УИХ-ын дарга онцлов

    “Санхүү, банкны эмэгтэйчүүд” хоёрдугаар чуулганыг Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Монголын Банкны холбоо хамтран зохион байгууллаа. 

    Чуулганаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход банк, санхүүгийн эмэгтэйчүүдийн бодит оролцоо, ялангуяа ажилтнуудын ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн асуудлыг хэлэлцэв. 

    Мөн чуулганаас санхүүгийн салбарын байгууллагуудад хандсан уриалга, тунхаг гаргалаа. Үүнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний эрх ба хариуцлагатай бизнес”-ийн зарчмуудыг банк, санхүүгийн салбарт 2030 он гэхэд бүрэн хэрэгжүүлсэн байх, “Компанийн засаглалын кодекс”-ыг санхүүгийн салбарын бүхий л үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэргийг тусгасан байна.

    Анхдугаар чуулганаас гарсан тунхгийн дагуу банк, санхүүгийн салбарын удирдлагад эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүйд хүргэх, менторшип зэрэг халамжлан сургах ажлыг бүх түвшинд дэлгэрүүлэх санаачилга, уриалгын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос байгууллагуудын удирдлагын түвшинд жендерийн квотыг нэвтрүүлжээ.

    Өнөөдрийн байдлаар эмэгтэй ажиллагчдын эзлэх хувь эрүүл мэндийн салбарт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Тухайлбал: эрүүл мэндийн салбарын нийт ажиллагчдын 83 хувь, боловсролын салбарт 80 хувь, зочид буудал, зоогийн газар, нийтийн хоолны салбарт 73 хувь, санхүү, даатгалын салбарт 68 хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.

    “Санхүү, банкны эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Д.Энхжаргал 

    Cэтгэгдэл бичих