
Зургийг: Chona Kasinger/Bloomberg
“Microsoft” компани өөрийн “Bing” хайлтын систем болон “Edge” веб хөтчийнхөө “OpenAI”-ийн хиймэл оюун ухааны “ChatGPT” чатботыг нэгтгэсэн хувилбарыг танилцууллаа. Ингэснээр “Google”-ээс түрүүлж хиймэл оюун ухааны чатбот бүхий хайлтын систем бүтээлээ.
“Microsoft”-ийн Гүйцэтгэх захирал Сатьяа Наделла "Энэ технологи программ хангамжийн бүхий л ангиллыг шинэчлэн өөрчлөх болно" гэж танилцуулгын үеэр мэдэгдсэн байна.
Шинэ “Bing” дээр ашиглаж буй хэлний модель нь одоогийн “ChatGPT”-ээс илүү боловсронгуй, чат горимд шилжүүлэх боломжтой, мөн мэйл бичиж өгөх боттой байх юм. Түүнчлэн веб хуудсыг хураангуйлж, харилцан яриа хэлбэрээр тайлбарлах функцтэй байх аж. Хариулт бүрдээ эшлэл оруулсан учраас мөн мэдээллийг хаанаас авч байгаа нь хэрэглэгчид тодорхой байх юм.