logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Тансаг зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-ын чинээлэг залуус дэлхийн тансаг брэндүүдийн “авралын од” болж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 23 17:00
    622

    Зургийг: Mytheresa

    1995 оноос хойш төрсөн 270 сая “Gen Z” үеийнхний худалдан авалтын зарцуулалт 2035 он гэхэд 2.3 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцооллыг “Chinese Renaissance” санхүүгийн фирм гаргажээ

    Тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний цахим жижиглэн худалдаа явуулдаг “Mytheresa.com” веб сайтын Шанхай хотноо зохион байгуулсан тусгай үзвэрт БНХАУ-ын загварын чиг хандлагыг тодорхойлогч 20 гаруй эрхэм цугларчээ. 

    Дэлхийн загварын төв болсон хотууд чинээлэг худалдан авагчдад зориулсан иймэрхүү арга хэмжээ зохион байгуулах нь түгээмэл ч дээрх  арга хэмжээ нас залуу зочдоороо бусдаас онцгойрч байлаа. Тэдний дийлэнх нь 1990 оноос хойш төрсөн байв. 

    БНХАУ-ын худалдан авагчид хэдийн нөлөө бүхий байр суурь эзэлж, 325.4 тэрбум ам.доллароор үнэлэгдэх дэлхийн тансаг зах зээлийн тавны нэгийг бүрдүүлж байгааг “PwC” тооцоолсон байна. 

    Хятад худалдан авагчдын дундаж нас 29 байгаа нь бусад улсынхаас таван насаар залуу байгаагаас гадна долоо хоногт дунджаар 800 ам.доллар зарцуулдаг нь бусад орныхоос 30 хувиар илүү байгааг тансаг зэрэглэлийн бараа, бүтээгдэхүүний цахим худалдааны платформ ажиллуулдаг “Farfetch”-ийн судалгаагаар тогтоожээ. 

    unnamed (4).jpg

    Өндөр дүнгээр худалдан авалт хийдэг “Gen Z” үеийнхэн 2025 он гэхэд БНХАУ АНУ болон Европыг ардаа орхиж, тансаг ангиллын бүтээгдэхүүний дэлхийн тэргүүлэх худалдан авагч улс болоход гол түлхэц болохоор байгааг “PwC” мөн мэдээллээ.

    Томоохон брэндүүд эдгээр худалдан авагчдыг татахаар БНХАУ-д үйл ажиллагаагаа тэлсээр байна. Тансаг зэрэглэлийн олон брэндийг эзэмшдэг “LVMH” групп нөөцөө Хонгконгоос татаж, эх газрын Хятад руу төвлөрүүлсэн бол “Hermes” компани сүүлийн жилүүдэд тус улсад шинэ дэлгүүрүүд нээж, хуучнуудыгаа шинэчлэн зассаар байна. 

    “Mytheresa” Ази дахь анхны оффисоо өнгөрсөн зун Шанхай хотод нээсэн юм. БНХАУ-ын цар тахлын хөл хорионы улмаас чинээлэг худалдан авагчид хил даван тансаг дэлгүүрүүдээр зочилж чадахгүй байсан учраас тус компани хувь хүний сонирхолд нийцүүлсэн, байршил хамаарахгүйгээр дэлгүүр хэсэх үйлчилгээг ийнхүү ойртуулсан байна. 

    Гаднын тансаг зэрэглэлийн брэндүүд ч ихэнх амьдралаа цахим орчинд өнгөрүүлдэг БНХАУ-ын залуу үеийг чиглэн үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Тухайлбал: нэгдүгээр сард Сар шинийн баярын үеэр “Prada”-ийн онцолсон бүтээгдэхүүнийг авсан худалдан авагчдад компани тусгайлан дижитал урлагийн бүтээлийн коллекц үзэх эрх бэлэглэсэн байна. Харин “LVMH” өнгөрсөн онд БНХАУ-ын хойд хэсэгт загварын шоу зохион байгуулж цахимаар шууд дамжуулсан нь 270 сая үзэлттэй болжээ. 

    Түүнчлэн 1995 оноос хойш төрсөн 270 сая “Gen Z” үеийн худалдан авалтын зарцуулалт 2035 он гэхэд 2.3 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцооллыг “Chinese Renaissance” санхүүгийн фирм гаргасан байна. Энэ нь 2019 оноос хойш дөрөв дахин өссөн дүн юм. Хэдий тийм боловч ажилгүйдэл нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлийн төлөв тодорхойгүй байгаа БНХАУ-ын эдийн засгийн орчин чинээлэг залуу үеийнхэнд ч тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Жишээлбэл: 22 настай, санхүүгийн чиглэлээр сурдаг Жи Жэньян өмнө нь жилдээ 100 мянга гаруй юанийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг голдуу аавынхаа кредит картаар хийдэг байсан аж. Эцэг, эх нь түүнд санхүүгээр тусалсан хэвээр байгаа ч тэрбээр өнгөрсөн онд зардлаа эрс танасан бөгөөд одоо хувцаснаас илүү цаг авахыг илүү ашигтай хөрөнгө оруулалт хэмээн үзэх болжээ. 

    БНХАУ-ын чинээлэг худалдан авагчид зах зээлийн аль ч шуургыг ажралгүй давна гэдэгт тансаг бүтээгдэхүүний салбар итгэл дүүрэн байна. “Mytheresa”-ийн зарим үйлчлүүлэгчид ирэх саруудад тансаг брэндүүдийн үйлдвэрээр зочилж, шилдэг дизайнеруудтай оройн зоог барихаар Европыг зорихоор төлөвлөснөөс энэ нь харагдана.

    Дэлхий даяар эдийн засгийн өсөлт саарсан нь дундаж давхаргын иргэдэд хүндхэн цохилт болж, харин  чинээлэг иргэдэд бараг нөлөөлөөгүй.

    “Үүнээс үүдэн өмнөх улирлуудад чинээлэг худалдан авагчдын тоо хурдтай нэмэгдсэнээр чинээлэг болон жирийн худалдан авагчдын зөрүү улам ихэссэн. Хөрөнгөтэй иргэдийн худалдан авалт хийх сонирхол илүү өндөр байна” хэмээн “Mytheresa”-ийн Гүйцэтгэх захирал Майкл Клигер онцолж байлаа.

    Cэтгэгдэл бичих