logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Банкнууд "Sandstorm Gold"-ийн хувьцааны үнэлгээг "Авах" төлөвт хэвээр үлдээлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 16 11:00
    188
    2022 онд “Sandstorm Gold” компанийн бүтэн жилийн үйлдвэрлэл, орлого нь дээд түвшиндээ хүрчээ

    Торонто болон Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Sandstorm Gold” компанийн хувьцааны үнэлгээг олон улсын гурван банк "Авах" төлөвт хэвээр үлдээлээ. Хэдий тийм боловч хувьцааны зорилтот ханшийг нь бууруулсан байна.

    16-10.JPG

    "Тус компанийн сүүлийн улирлын үзүүлэлт тооцоололд хараахан хүрээгүй нь хувьцааны зорилтот ханшийг бууруулахад нөлөөлсөн" гэж “National Bank” тодотголоо.

    “Sandstorm Gold”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 7.83 канад доллар байгаа бол зорилтот дүнг 9.5 канад доллар гэж “National Bank” тогтоосон байна.

    Харин Нью-Йоркийн Хөрөнгийн биржид ханш нь 5.85 доллар байгаа бол зорилтот ханшийг “Raymond James” есөн ам.доллар, “HC Wainwright” 12.5 ам.доллар болгож тогтоожээ.

    2022 онд “Sandstorm Gold” компанийн бүтэн жилийн үйлдвэрлэл, орлого нь дээд түвшиндээ хүрсэн аж. Жилийн хугацаанд нийт 82 мянга 400 унц алт худалдаж, 148.7 сая ам.долларын орлоготой ажилласан байна.

    “Sandstorm Gold” компани нь “Оюу Толгой”-ийн бүлэг ордод багтдаг “Hugo North” болон “Heruga” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Entree Gold”-ийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг төдийгүй “Erdene Resource Development” компанийн төслүүдэд хамтран ажилладаг компани юм.

    Cэтгэгдэл бичих