logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Крипто
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Крипто салбарын “Hashkey” компани $1 тэрбумын үнэлгээгээр хөрөнгө босгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 23 16:27
    169

    Зургийг: Andrey Rudakov/Bloomberg

    Хонгконгт лицензтэй хоёрхон дижитал койны Хөрөнгийн бирж байдгийн нэг нь “Hashkey”

    Крипто хөрөнгө оруулалтын “Hashkey” групп үнэлгээгээ нэг тэрбум ам.доллароос дээш түвшинд тогтоон, хөрөнгө босгох төлөвлөгөөтэй байна.

    Мөн үүнд Хонгконг дижитал хөрөнгийн төв болох зорилттой байгаа нь таатай нөхцөл болж байна. Хонгконгт лицензтэй ердөө хоёр дижитал койны Хөрөнгийн бирж байдгийн нэг нь “Hashkey” юм. Тус компани эхний ээлжид 100-200 сая ам.долларын санхүүжилт босгохоор хэлэлцэж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

    Харин хэр хэмжээний, ямар үнэлгээтэй санхүүжилт босгох нь эцсийн байдлаар шийдэгдээгүй байгаа учраас тохиролцооны явц дунд өөрчлөлт орж болохоор байна.

    Хонгконгт нээгдсэн боломжийг ашиглан хэрэглэгчдийн баазаа нэмэгдүүлэх хүсэлтэй хэд хэдэн дотоодын компаниуд байгаагийн нэг нь хамтын санхүүжилт, хөрөнгийн менежмент, худалдаа гэх мэт өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Hashkey” аж. 

    Хонгконг “Hashkey” гэх мэт лицензтэй биржүүд дээр гол койнуудын жижиглэн арилжаа явуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ нь дотоодын зах зээлийг эрчимжүүлэх, мөн цар тахал дуусгавар болсон тул ур чадвартай мэргэжилтнүүдийн гадагш чиглэсэн урсгалыг эргүүлэх зорилготой юм. 

    Хонгконг зургаадугаар сарын нэгнээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад лицензийн шинэ журам хэрэгжүүлж эхэлнэ. Мөн хувь хөрөнгө оруулагчдад “Bitcoin”, “Ether” зэрэг гол токенуудыг худалдаалах боломжийг нээхээр төлөвлөж байна.

    Өнгөрсөн онд “FTX” зэрэг хэд хэдэн крипто компани дампуурч, крипто зах зээл уналтад орсноос хойш дэлхийн бусад орнууд тус салбарт чанд хатуу арга хэмжээ авч байхад Хонгконг эсрэгээрээ дэмжих бодлого барьж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих