logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Европын Холбоо хиймэл оюун ухааны системд нэмэлт хязгаарлалт тавих төлөвлөгөөг дэмжлээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 09 15:10
    595

    Зургийг: Gabby Jones/Bloomberg

    Хиймэл оюун ухааны систем хөгжүүлэлтийг зохицуулах, иргэдийг хиймэл оюун ухааны эрсдэлээс хамгаалах зорилготой хууль 2025 оноос өмнө хүчин төгөлдөр болно

    Европын Холбоо удахгүй хэрэгжиж эхлэх хиймэл оюун ухааны тухай хуулийн дагуу салбарын  системд нэмэлт хязгаарлалт тавих төлөвлөгөөг дэмжлээ.

    Европын Комисс, Европын Парламент болон Европын Холбооны орнуудын төлөөлөгчид “OpenAI”-ийн “GPT-4” зэрэг хиймэл оюун ухаант чатботуудын үндсэн хэлний загваруудтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж байгаа юм.

    Энэхүү зохицуулалт шинэ гарааны бизнесүүдэд хэт их дарамт үүсгэхгүй байхад анхаарна гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

    Хэдий тийм боловч одоогоор урьдчилсан хэлэлцээний шатанд явагдаж байгаа бөгөөд хараахан албан төсөлд тусгагдаагүй байгаа учир зохицуулалтыг эцсийн байдлаар шийдвэрлээгүй байгааг тодотгосон байна.

    Европын Холбоо хиймэл оюуны  тухай хуулиараа энэ технологид заавал дагаж мөрдөх журам тогтоосон барууны анхны Засгийн газар болж магадгүй байна. Энэхүү хуулийн төсөлд хиймэл оюун ухааны компаниуд эрсдэлийн үнэлгээ хийх, өөр хүний нүүр царай, дуу хоолойг ашигласан хуурамч бичлэгүүдэд таних тэмдэг тавих зэрэг шаардлагууд тусгагджээ.

    Хэлэлцээнд оролцогч талууд аравдугаар сарын 25-нд болох дараагийн уулзалтаараа тохиролцоонд хүрч, энэ оны эцэс гэхэд хуулийг эцэслэн батлахыг зорьж байна.

    Cэтгэгдэл бичих