
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
Долоон жилийн өмнө сүүлийн нүүрсний цахилгаан станцаа хаасан Австрали улсын Өмнөд Австрали мужийн эрчим хүчний хэрэглээнд “Tesla” компанийн бүтээсэн цэнэг хураагуурын систем голлох байр суурь эзэлж байна.
1.8 сая оршин суугчтай энэ муж тухайн үед салхин цахилгаан станцууд болон хөрш мужуудаас импортлох эрчим хүчнээс ихээхэн хамааралтай болж байсан аж.
Харин “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск Өмнөд Австралид дэлхийд хамгийн томд тооцогдох цэнэг хураагуурыг хурдан хугацаанд барихаа амлаж байсан юм. “Tesla” энэ чиглэлд амжилттай ажиллаж, өнөөдөр цэнэг хураагуурын систем нь эрчим хүчний шилжилтийн амин судас нь болоод байна.
2035 он гэхэд Австралийн нийт цахилгаан эрчим хүчний 50 орчим хувийг нийлүүлдэг томоохон нүүрсний цахилгаан станцууд хаагдана. Ингэснээр Австрали улсын ирээдүйд ус, нар болон салхины эрчим хүч найдлага тавих гол сонголт болж байна.