logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    Эмэгтэйчүүд тушаал дэвших хүсэлтэй байдаг ч ажил олгогчид эрчүүдийг дэмжсэн хэвээр
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 09 14:00
    186

    Зургийг: Astrakan Images/Getty Images

    LeanIn.org: Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд ажлын байран дээр илүү их зөвлөгөө, чиглэл авдаг болох нь судалгаагаар тогтоогдсон

    Эмэгтэйчүүд ажлын байрандаа манлайлахыг хүсдэг ч ажил олгогчид эрэгтэй ажилтнуудаа дэмжих хандлага байсаар л байна. "Meta"-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Шерил Сандбергийн “LeanIn.org” болон “McKinsey & Co”-ийн гаргасан "Ажлын байран дахь эмэгтэйчүүд" тайланд дурдсанаар 2022 онд дунд шатны удирдах албан тушаалд дэвшсэн 100 эрэгтэй тутамд ердөө 87 эмэгтэй ижил түвшинд тушаал ахисан байна.

    Эмэгтэйчүүдийн тушаал дэвшсэн тоо 2021 онд 86 байснаас өссөн үзүүлэлт ч орхигдсон хэвээр байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Ийм ялгаатай үр дүнд хүргэж буй нэг шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг албан тушаал ахиулах хандлага юм.

    "Бид эрчүүдийн потенциалд итгэж албан тушаал ахиулдаг бол эмэгтэйчүүд ур чадвараа заавал нотолж харуулсан байх ёстой байдаг" гэж Шерил Сандберг ярилцлагадаа дурджээ. 

    АНУ, Канадын 276 компани, 33 пүүсийн 27 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаанд үндэслэсэн дээрх тайланд ажлын байран дахь үүрэгт ажлын хэмжээгээр эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй давуу талтайг онцолжээ.

    “Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүд ажлын байран дээр илүү их зөвлөгөө, чиглүүлэг авдаг болох нь судалгаагаар тогтоогдсон” гэж “LeanIn.Org”-ийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Рэйчел Томас тодотгосон байна. 

    Мөн эмэгтэйчүүд цар тахлын өмнөх үеэс илүү амбицтай болсон гэж тайланд дурджээ. Тодруулбал: 2019 онд судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 70 хувь нь тушаал ахих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бол энэ удаагийн судалгаагаар дээрх үзүүлэлт 80 орчим хувь болж нэмэгдсэн байна.

    Cэтгэгдэл бичих