logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд өнөөдөр тангараг өргөнө
    Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр нөхцөл байдал өөрөө дүрмийн бус болчхоод байна. Нөхцөл байдал өөрөө ийм стандарт бус болчхоод байгаа учраас бидний шийдэл, зохион байгуулалт ч гэсэн хэвшмэл ойлголтоос гарсан, хурдтай бүтэцтэй байх нь чухал...
    Нийтэлсэн огноо: 2022 оны 08 сарын 30 09:32
    139
    "Давхар дээлтэй" гишүүдийн тоог хязгаарлахгүй болсноор Засгийн газрын зарим гишүүнийг шинээр томилов

    Засгийн газрын "давхар дээлтэй" гишүүдийн тоог хязгаарлахгүй болсноор Засгийн газрын зарим гишүүнийг шинээр томиллоо.

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг, түүнчлэн шинэ хоёр яам болон Уул уурхай, Хүнд үйлдвэр, Эрчим хүчний сайдын албан тушаалд шинэ хүмүүс томиллоо. Тухайлбал: Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал, Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүнБ.Чойжилсүрэн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарыг томилсон байна.

    Ардчилсан сонгууль явуулж эхэлснээс хойш Засгийн газрын бүрэн эрх хэрэгжүүлсэн дундаж хугацаа 1.8 жил байжээ. Өөрөөр хэлбэл Засгийн газар тогтворгүй байсныг судлаачид шүүмжилж ирсэн юм. Үүнийг залруулахаар 2019 онд "давхар дээл"-тэй гишүүдийн тоог дөрвөөр хязгаарлах заалт оруулж байв. Хэдий тийм боловч түүнээс хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулж, Засгийн газарт халаа сэлгээ хийгээд байна.

    Шинэ бүтцийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Өнөөдөр нөхцөл байдал өөрөө дүрмийн бус болчхоод байна. Нөхцөл байдал өөрөө ийм стандарт бус болчхоод байгаа учраас бидний шийдэл, зохион байгуулалт ч гэсэн хэвшмэл ойлголтоос гарсан, хурдтай бүтэцтэй байх нь чухал..." гэж хуралдааны үеэр дурдсан юм.

     

    Cэтгэгдэл бичих