logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    I сард хэрэглээний үнийн индекс улсын хэмжээнд 1.2 хувиар өслөө
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 08 13:15
    637
    Хүнсний бүлгийн үнийн индекс I сард 13.8 хувьтай гарч өсөлтийн хурд нь саарав

    Нэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өслөө. Оны эхний сард хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 2.2 хувиар, согтууруулах ундаа тамхины бүлгийн үнэ нэг хувиар, даатгал санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар өссөнөөр инфляцын сарын үзүүлэлтэд гол нөлөө үзүүлжээ. Мөн зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.1 хувиар өссөн нь анхаарал татаж байна.

    8-1.JPG

    Инфляц жилийн дүнгээр 12.3 хувьтай гарсан нь 2022 оны 12 дугаар сарын эцсийн дүнтэй харьцуулахад өсөлтийн хурд нь саарлаа. Үүний 5.8 нэгж хувийг импортын барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.

    Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа үйлчилгээг, Улаанбаатар хотод 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг харуулдаг. Энэхүү 410 нэр төрлийн бараанаас 46 хувь нь импортын бараа, үйлчилгээ байгаа юм.

    8-2.JPG

    Хүнсний бүлгийн үнийн индекс нэгдүгээр сард 13.8 хувьтай гарснаас харахад ерөнхийдөө өсөлтийн хурд саарсан чиг хандлагаа гурав дахь сардаа хадгалсан дүр зурагтай байна.

    Хүнсний бус бүлгийн үнийн индексийн хувьд 11.7 хувьтай гарсан нь мөн л өсөлтийн хурд 1.2 нэгж хувиар буурсныг онцолж болохоор байгаа юм. Мөн мах, махан бүтээгдэхүүний үнэ 3.3 хувиар өсөхөд хонь, ямааны махны үнийн өсөлт голлон нөлөөлжээ.

    Монголбанкны хувьд төгрөгийн ханшийг хамгаалах чиглэлд энэ онд инфляцыг нэг оронтой тоонд хадгалах зорилт тавиад байна. Хэдий тийм боловч энэхүү зорилт төсвийн бодлоготой хамт хэрэгжиж үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм.

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа

    Cэтгэгдэл бичих