logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    WEF: Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дахинд цаг тутам $16 саяын хохирол учруулж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 11 сарын 01 16:45
    314

    Зургийг: weforum.org

    Байгалийн гамшигт үзэгдлүүдийн 53 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байна

    Сүүлийн 20 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд хар салхи, үер, хэт халалт зэрэг цаг уурын эрс тэс үзэгдлүүдийн улмаас 2.8 их наяд ам.долларын хохирол учирсан гэж “Nature Communication” сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаанд мэдээлсэн байна.

    Судалгаагаар 2000-2019 оны хооронд болсон цаг уурын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн зардал дунджаар 143 тэрбум ам.доллар хүрчээ. Өөрөөр хэлбэл цагт 16.3 сая ам.долларын хохирол учруулсан гэж хэлж болохоор байна.

    Судлаачид хүний ялгаруулсан хүлэмжийн хий болон цаг уурын гамшигт үзэгдлийн өөрчлөлтийн хамаарлыг судалдаг “Extreme Event Attribution” аргачлалыг ашиглан судалгааг явуулжээ.  

    2000-2019 оны хооронд болсон 185 байгалийн гамшигт үзэгдлийн 53 орчим хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй байсныг онцолж болохоор байна.

    Cэтгэгдэл бичих