logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Казахстан улс авто замаар тээвэрлэх нүүрсний экспортоо 6 сарын турш хязгаарлана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 13:20
    205

    Зургийг: akipress.com

    Чулуун нүүрс, шигшсэн нүүрс, хүрэн нүүрсийг Казахстаны нутаг дэвсгэрээс авто замаар гаргахгүй

    Казахстан улс дотоодын эрэлтээ бүрэн хангах зорилгоор авто замаар тээвэрлэгдэх нүүрсний экспортыг зургаан сарын хугацаанд зогсоохоор төлөвлөж байгааг “Kazinform” агентлаг мэдээлжээ. 

    Чулуун нүүрс, нүүрсээр хийсэн шахмал түлш, шигшсэн нүүрс, хүрэн нүүрсийг Казахстаны нутаг дэвсгэрээс авто замаар гаргахгүй байх тухай тушаалын төсөл тус улсын Аж үйлдвэр, дэд бүтцийн хөгжлийн яамны олон нийттэй харилцах цахим хуудаст нийтлэгджээ.

    Энэхүү алхам нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд нүүрсний болзошгүй хомсдол үүсэхээс сэргийлж, улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын тулд хийгдэж байгаа аж. Түүнчлэн 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хүртэл дээрх төсөлд олон нийтийн саналыг нээлттэй хүлээн авахыг мэдээлсэн байна.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих