“Apple” компанийн нэгж хувьцааны ханш тогтмол унасаар байгаагаас зах зээлийн үнэлгээ нь 1.99 их наяд ам.доллар болоод байна.
Шинэ жилийн баярын улиралд “iPhone” гар утасны нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол зах зээлд нэмэгдэж, мөн бодлогын хүү өсөж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлд сөргөөр нөлөөлж байна. Ингэснээр мягмар гарагт “Apple”-ийн хувьцааны ханш 3.7 хувиар унаж, 2021 оны зургаадугаар сараас хойших доод түвшинд хүрлээ.
2022 онд “Saudi Aramco”, “Microsoft” зэрэг компаниудын үнэлгээ хоёр их наяд ам.доллароос доогуур түвшинд хүрсэн байна. Ингэснээр “Apple” цорын ганц хоёр их наяд ам.доллароос дээш үнэлгээтэй компани болоод байсан юм.
Үүнээс гадна БНХАУ-ын Жөнжоу хот дахь “iPhone” гар утасны дэлхийн хамгийн том үйлдвэр тооцоологдсон бүрэн хүчин чадлынхаа 90 хувиар ажиллаж эхэллээ.
Энэ нь “Apple”-ийн үйлдвэрлэлийн гол түнш “Foxconn” компани үйлдвэрт гарсан COVID-19-ийн дэгдэлт, ажилчдын бослого тэмцлийг үл харгалзан хангалттай ажиллах хүч бүрдүүлж чадсаныг харуулж байна.
Ажиллах хүчний хэмжээ хэвийн түвшиндээ очсон гэсэн үг болохыг “Foxconn” мэдээллээ. Ингэснээр Сар шинийн баярын үеэр нийлүүлэлт сайжрах төлөвтэй болж байгаа аж.