logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Орлогын өсөлтийг даган шилжүүлгийн зардал нэмэгдсэн нь орлогын тэгш бус байдал тогтвортой хадгалагдахад нөлөөлжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 10:40
    160
    ХХОАТ-ын тухай хууль 2019 онд шинэчлэгдсэн ч цар тахлын улмаас хэрэгжилт нь хойшлоод байна

    Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал, халамжийн зардлын өнөөгийн тогтолцоо орлогын хуваарилалтад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх боломжийг Монголбанкны судлаач Ц.Бямбацогт судалсан байна. Энэхүү судалгаагаар олон улсын туршлагад үндэслэн татварын тогтолцооны тэгш бус байдалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ.

    3-1.JPG

    Монголбанкны судлаач энэхүү судалгааны ажлынхаа хүрээнд хоёр дүгнэлт гаргасан байна.

    Нэгдүгээрт өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн татвар, халамжийн бодлого нь тэгш бус байдлыг бууруулахад эергээр нөлөөлсөн ч цаашид нийгмийн халамж, нийгмийн даатгалын зарим шилжүүлгийг нөхцөл заасан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал: Монгол Улсын нэгдсэн төсвөөс иргэдэд олгосон шилжүүлэг цар тахлын өмнөх 10 жилд 3.2 дахин нэмэгдсэн нь тухайн хугацааны нэг хүнд ногдох нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй ижил байгаа аж. Өөрөөр хэлбэл нийт орлогын өсөлтийг даган шилжүүлгийн зардал нэмэгдсэн нь орлогын тэгш бус байдал тухайн хугацаанд тогтвортой хадгалагдахад нөлөөлсөн байна. Нийт шилжүүлгийн дийлэнх хувийг өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр зэрэг нийгмийн даатгалтай холбоотой тэтгэвэр болон хүүхдийн мөнгөн тэтгэмж, бусад халамжийн тэтгэмжүүд бүрдүүлж байгаа гэжээ.

    Хоёрдугаарт хувь хүний орлогын албан татварын хувьд прогрессив тогтолцоонд шилжих боломжтой бөгөөд татварын шатлал нэмж тооцох орлогын босго утга ойролцоогоор 1-1.6 сая төгрөгийн хооронд, хамгийн өндөр орлоготой иргэдээс авах шаталсан татварын дээд хэмжээ 25-32 хувь орчимд байх нь оновчтой гэсэн үр дүн гарчээ.

    Cэтгэгдэл бичих