logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Г.Хулан
    Иений ханш өнгөрсөн оны XI сараас хойших доод түвшинд хүрч, уналаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 15 15:20
    630

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    Иений ханш ам.долларын эсрэг 0.7 хүртэлх хувиар сулрав

    Арилжаа эрхлэгчдийн анхаарал АНУ-ын Төв банкны шийдвэрээс Японы Төв банкны мөнгөний бодлогын шийдвэрт төвлөрч, иений ханш өнгөрсөн оны XI сараас хойших доод түвшинд хүрч, уналаа. Сүүлийн байдлаар иений ханш ам.долларын эсрэг 0.7 хүртэлх хувиар суларч, спот ханш нь 141-ийн түвшнийг даваад байна.

    399301083.png

    Иений ханш өнгөрсөн сард мөн ижил түвшинд хүрч сулрахад тус улсын Төв банкны тэргүүн шаардлагатай бол Засгийн газраас ханшийг тогтворжуулах арга хэмжээ авахаа илэрхийлж байсан юм.

    Дараагийн хуралдаанаараа Япон улсын Төв банк мөнгөний зөөлөн  бодлогыг үргэлжлүүлнэ гэх хүлээлт эдийн засагчдын дунд илт давамгайлж байна. Харин нөгөө талд АНУ-ын Төв банк мөнгөний хатуу  бодлогоо өмнө нь тооцоолж байснаас удаан хугацаанд хадгалахаар байгаа аж. 

    Cэтгэгдэл бичих