logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    McKinsey: Хиймэл оюуны тэсрэлтээс цагаан захтнууд хамгийн том хохирол амсана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 15 16:15
    553
    Бизнесийн бүхий л үйл ажиллагаа программ хангамжаас улам хамааралтай болсны үр дүнд 4.4 их наяд хүртэлх ам.долларын эдийн засгийн үр өгөөж бий болох төлөвтэй байна

    Дэлхий нийтийг хамарсан хиймэл оюуны тэсрэлт нь өндөр эрчимт бүтээмжийн эрин үеийг түүчээлж, тодорхой салбарын хөгжил цэцэглэлтэд томоохон дэм үзүүлэх ч цагаан захтнууд буюу оюуны хөдөлмөр эрхлэгчдэд гүн гүнзгий сөрөг нөлөө үзүүлэхийг "McKinsey&Co" шинэ тайландаа онцолжээ. 

    Судалгааны үр дүнгээс үзвэл борлуулалт, маркетингаас эхлээд харилцагчийн үйлчилгээ хүртэлх бизнесийн бүхий л үйл ажиллагаа программ хангамжаас улам хамааралтай болсны үр дүнд 4.4 их наяд хүртэлх ам.доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн үр өгөөж бий болох төлөвтэй аж. Генератив хиймэл оюун нь хүн төрөлхтөнд "супер хүч"-ийг өгч, эдийн засагт нэн чухал хэрэгцээтэй бүтээмжийн өсөлтийг авчрахыг "McKinsey Technology"-ийн тэргүүн Ларейна И онцолсон байна.

    unnamed (1).jpg

    Судалгаагаар 850 гаруй мэргэжлийн талбарт генератив хиймэл оюуны боломжит 63 ашиглалтын тохиолдолд дүн шинжилгээ хийжээ. Үр дүнд нь тус технологийг хэрхэн нэвтрүүлж, ашиглахаас шалтгаалан ирэх 20 жилийн хугацаанд бүтээмж 0.1-0.6 хувийн түвшинд өсөх боломжтойг тооцоолсон байна. Хэдий тийм боловч энэхүү шилжилт нь ажиллах хүч, тэр дундаа автоматжуулалтад өртөх эрсдэл харьцангуй багатайд өмнө нь тооцогддог байсан өндөр цалинтай мэргэжилтнүүдэд ихээхэн дарамт болохыг тайланд дурджээ. 

    Хэдэн жилийн өмнө “McKinsey&Co” дэлхий даяарх ажилтнуудын нийт хүн-цагийн бараг тал хувь нь автоматжуулах боломжтой үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд зарцуулагдаж байгааг тооцоолсон бол энэ удаагийн тайлангаар дээрх үзүүлэлтийг 60-70 хувь болгож нэмэгдүүлсэн нь мөн онцлог болжээ.

    Генератив хиймэл оюуны хэрэглээнээс гарах боломжит үнэ цэний 75 орчим хувь нь харилцагчийн үйлчилгээ, маркетинг ба борлуулалт, программ хангамжийн инженерчлэл, судалгаа ба хөгжүүлэлт гэсэн бизнесийн дөрвөн функцэд хамаарч байгаа юм. Тодруулбал: бүтээмжийн өсөлтөөс банкнууд дангаараа 200-340 тэрбум ам.долларын ашгийг нэмэлтээр олох боломжтой бол бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн салбар дахь бүтээмж 10-15 хувиар өсөх тооцоотой байна. 

    “McKinsey&Co”-ийн өмнөх судалгаанд дурдсанаар 2027 он гэхэд хиймэл оюуны технологи нь "хэлний ойлголт" шаарддаг үүрэг даалгавруудад энгийн ажилтны гүйцэтгэлтэй зэрэгцэх аж. Түүнчлэн автоматжуулалтыг нэвтрүүлэх үйл явц хөгжингүй эдийн засагтай, цалин өндөртэй орнуудад илүү хурдацтай явагдах бөгөөд тэр дундаа биеийн хүчний хөдөлмөрөөс илүүтэй "цагаан захтны" хөдөлмөрт ихээр нөлөөлөхийг тайланд онцолсон байна. 

    Cэтгэгдэл бичих