logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    З.Энхболор
    Гадаад валютын албан нөөц $3.93 тэрбум болж өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 04 15:20
    754

    Зургийг: Dimas Ardian/Bloomberg

    Гадаад валютын албан нөөц өмнөх сараас 2.77 хувиар өслөө

    Наймдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум 933.3 сая ам.доллар болж, сүүлийн 20 сарын хугацааны хамгийн дээд түвшинд хүрснийг Монголбанк мэдээллээ.

    Гадаад валютын албан нөөц өмнөх сараас 2.77 хувиар өссөн бол оны эхнээс 15.7 хувиар нэмэгджээ. Энэ оны тавдугаар сард гадаад валютын албан нөөц сарын дүнгээр хамгийн их хувиар буюу 5.57 хувиар өсөж байсан бөгөөд түүнээс хойш өсөлтийн хурд нь саарсаар зургаадугаар сард хоёр хувиар буурч байсан юм.

    Гадаад валютын албан нөөцийг бүтцийн хувьд авч үзвэл 10 орчим хувийг мөнгөжсөн алт хэлбэрээр байршуулсныг статистик мэдээллээс харж болохоор байна.

    Нүүрсний экспорт өсөж, төмрийн хүдрийн экспорт сэргэж байгаагаас гадна “Оюутолгой” төслийн гүний уурхай ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн бүтээмж өмнөх оноос 40 гаруй хувиар өсжээ. Эндээс харахад эрдэс бүтээгдэхүүний экспорт цаашид нэмэгдэх орон зай байгаагаас гадна олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцолж байна.

    Хэдий тийм боловч нүүрсний экспорт тоо хэмжээний хувьд өссөн ч урьдчилгаа төлбөр авсан бүтээгдэхүүн томоохон байр суурь эзэлж буйг анхаарах хэрэгтэй байгаа аж.

    Нөгөөтэйгөөр Төв банк 2023 оны эхнээс есөн тонн алт худалдан авч экспортолсон зэргээс харахад валютын нөөц өнөөгийн хэмжээнд байх бүрэн боломжтой гэж үзэж байна.

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн

     

    Cэтгэгдэл бичих