logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ө.Лхагва-Эрдэнэ
    АНУ-ын инфляцын дүн мэдээллийн хүлээлт алтны үнэ өсөхөд нөлөөлөв
    Нийтэлсэн огноо: 2022 оны 12 сарын 12 10:14
    1129
    Ам.долларын ханш суларч, сүүлийн 5 долоо хоногт алтны үнэ 10 хувиар өслөө

    Өнгөрсөн долоо хоногт гарсан АНУ-ын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд болон энэ долоо хоногт гарах инфляцын дүн мэдээллийн хүлээлтийн нөлөөгөөр алтны үнэ өсжээ. 

    Эдгээр үзүүлэлтүүдээс АНУ-ын Холбооны Нөөцийн банк мөнгөний чанга бодлогоо цаашид үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэх юм. Өнгөрсөн баасан гарагт үйлчилгээний үнийн өсөлтийг даган үйлдвэрлэгчийн үнэ 11 дүгээр сард нэмэгдсэн гэж мэдээлжээ. Ингэснээр 2023 он хүртэл Холбооны Нөөцийн банк инфляцын дарамтыг бууруулахын тулд бодлогын хүүгээ өсгөсөн хэвээр байх магадлалыг нэмэгдүүлээд байна.

    GOLD.JPG

    Үүнээс гадна өнгөрсөн пүрэв гарагт ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо хоёрдугаар сараас хойших дээд цэгтээ хүрээд байгаа гэсэн мэдээлэл гарсантай холбоотойгоор хөдөлмөрийн зах зээл уналт үргэлжлэх хүлээлт бий болсон юм.

    Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд АНУ-ын Төв банк хатуу бодлогоо бууруулна гэсэн хүлээлт бий болсноор ам.долларын ханш суларч, алтны үнэ 10 орчим хувиар нэмэгдээд байна. Хэдий тийм боловч энэ долоо хоногт гарах инфляцын өсөлтийн үзүүлэлт он гарснаас хойш хамгийн доод түвшинд байна гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. 

    "Макро эдийн засгийн нөхцөл байдал алтны үнэд түлхүү нөлөөлдөг. Улс орнуудын Төв банкнууд болон АНУ-ын Төв банк одоогийн хямралаас зөөлөн газардаж чадахгүй тохиолдолд ирэх оны хоёрдугаар хагасаас алтны үнийн хувьд таатай нөхцөл байдал үүсэх болно" гэж Дэлхийн Алтны Зөвлөлийн зах зээл судлаач Жон Рид онцолж байна. 

    Бямба гарагт алтны спот үнэ унц тутамд 0.4 хувиар өсөж, 1795 ам.доллар хүрсэн бол гурван сарын хугацаатай алтны фьючерс үнэ 0.5 хувиар өсөж, 1810 ам.доллар хүрчээ. Үүнтэй зэрэгцэн “Bloomberg Dollar Spot Index” 0.1 хувиар өссөн бол мөнгө, цагаан алт, паллади зэрэг үнэт металлуудын үнэ өсөлттэй байсан аж. 

    Харин үйлдвэрлэлийн металлуудын хувьд сүүлийн дөрвөн сарын дээд цэгт хүрээд байсан зэсийн үнэ Лондоны Металлын биржид тонн тутамдаа 8543 ам.долларт тогтвортой байна. Бусад үйлдвэрлэлийн металлуудын хувьд уналттай байсан бөгөөд хөнгөн цагааны үнэ 0.9 хувиар, никелийн үнэ нэг хувиар буурчээ.

    Cэтгэгдэл бичих