logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    2022 онд дэлхийн агаарын дундаж температур 1850-1900 оныхоос 1.15 хэмээр дулаан байжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 04 14:30
    2175
    2023 онд дэлхийн дулаарал үргэлжлэх төлөвтэй

    2023 оны эхний хэдэн долоо хоногт уур амьсгалын шинжлэх ухааны томоохон судалгааны газрууд 2022 оны дэлхийн агаарын дундаж температурын талаарх дүгнэлтээ гаргах төлөвтэй байна.

    Судалгааны төвийнхөн “Ерөнхийндөө дундаж температур нэмэгдсэн” гэж үзэж байгаа аж. Тухайлбал: 11 дүгээр сард дэлхийн цаг уурын байгууллагаас өнгөрсөн жилийн хувьд 1850-1900 оны дундаж түвшнээс 1.15 хэмээр илүү дулаан байсан гэж мэдээлсэн байна. Энэ нь түүхэнд тавдугаарт эсвэл зургаадугаарт бичигдэх үзүүлэлт болж байгаа аж. Олон улсын дулаарлын хэмжилт хийж эхэлснээс хойш сүүлийн найман жил хамгийн өндөр халалттай байсан гэсэн үг юм. 

    Дэлхийн дулаарал гэж хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг бөгөөд сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 хэмээр нэмэгдсэн гэж судалгааны газрууд тогтоогоод байгаа аж. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байгаа юм.

    2023 оны хувьд дэлхийн дулаарал үргэлжлэх төлөвтэй. Цаг уурчдын мэдээлснээр өнгөрсөн оны байдлаар хоёр жил дараалан хамгийн халуун зунаа үдээд буй Европ тив энэ оныг түүхэндээ бүртгэгдсэн хамгийн дулаан өвлөөр эхэлж байгааг онцолж байна.

    Эрдэмтэд ирэх 10 жилийн дотор агаарын температур Парисын хэлэлцээрт заасан хязгаар болох 1.5 хэмийг давж магадгүй гэж мэдэгдээд байгаа юм. Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. Түүнчлэн эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа аж. 

    Дэлхийн дулаарал гэж хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 хэмээр нэмэгдсэн гэж судалгааны газрууд тогтоогоод байгаа аж. Дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг уурын гоц үзэгдэл ихсэж хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө. Энэ нь хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих