logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Ц.Бадмаараг
    Европын Холбоо "Meta"-д €1.2 тэрбумын торгууль ногдууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 23 11:30
    154

    Зургийг: Daybreak/Getty

    Ирландын Дата аюулгүй байдлын хорооны гаргасан шийдвэрийг "Meta" давж заалдахаа мэдэгджээ

    Европын Холбооноос "Meta" компанид мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар түүхэн өндөр дүн болох 1.2 тэрбум еврогийн торгууль ногдууллаа.

    Европын Холбооны зохицуулагч байгууллага тус компанийг хэрэглэгчийн хувийн мэдээллийг АНУ-ын аюулгүй байдлын албадаас хамгаалах шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж, дээрх дүн бүхий торгуулийг ногдуулснаас гадна хэрэглэгчдийн мэдээллийг АНУ руу дамжуулахаа зогсоох таван сарын хугацааг тус компанид өгсөн байна.

    Сошиал сүлжээний томоохон компани "Meta" Ирландын дата аюулгүй байдлын хорооны санаачлан гаргасан энэхүү шийдвэрийг "Алдаатай, үндэслэлгүй" хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих