logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Progressive Equity Research: “Petro Matad”-ийн үйл ажиллагаа 2023 онд эргэн сэргэхээр байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 03 09:40
    404

    Зургийг: Petro Matad/Josh White

    “Petro Matad” БНХАУ-аас шаардлагатай үйлчилгээгээ авах боломж бүрджээ

    Их Британийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Petro Matad” компанийн үйл ажиллагаа 2023 онд эргэн сэргэхээр байна гэж Англид төвтэй “Progressive Equity Research” байгууллага үзлээ.

    Хилийн хязгаарлалттай холбоотойгоор БНХАУ-аас шаардлагатай үйлчилгээ авч чадалгүй, үйл ажиллагаа нь саатаж байсан бол одоо хязгаарлалт сулраад байгаа юм. Түүнчлэн V блокийн “Velociraptor” талбайд хийх өрөмдлөгийг гүйцэтгэх зургаан сая ам.долларын санхүүжилт босгоод байна. Энэхүү санхүүжилтийг Монголд шинэ лиценз авах, сэргээгдэх эрчим хүчний бизнес эхлүүлэх зэрэгт зарцуулахаар байгаа аж.

    Мөн XX блокт “Heron-1” талбайн илрүүлэг гүйцэтгэж, олборлож эхлэхэд бэлэн болж байгааг тодотгосон байна. Шаардлагатай баг болон тоног, төхөөрөмжийг авчрахаар бэлтгэжээ.

    “Petro Matad” компани “Wolfson” хамтарсан компани байгуулж Монголд сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Энэ чиглэлд түншүүд нь хэд хэдэн боломжит төсөл олж тогтоосон байна.

    Монгол Улсад Төрөөс энэ салбарт дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа нь “Petro Matad”-д дэмжлэг болно гэж “Progressive Equity Research” байгууллага үзжээ.

    PDAC-23-BORCHURE-1.jpg

    Cэтгэгдэл бичих