Зургийг: bloomberg.com
БНХАУ-ын бодлого зохицуулалтын арга хэмжээнээс үл хамааран юанийн ханшийн уналт үргэлжлэх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн шинжээчид мэдээллээ. Ирэх гурван сарын хугацаанд юанийн ам.доллартой харьцах ханш 7.1-ийг давна гэж тооцоолсон байна.
АНУ-ын өрийн таазыг шинэчлэх талаарх яриа хэлэлцээр ахицтай байгаатай зэрэгцээд ам.долларын ханш дахин чангарч байгаа нь ханшийн уналтад голчлон нөлөөлнө гэж шинжээчид үзэж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт юанийн спот ханш 7-ийн түвшнийг даваад байсан нь өнгөрсөн оны 12 дугаар сараас хойших доод үзүүлэлт болж байсан юм.
Харин сүүлийн байдлаар юанийн ханш ам.долларын эсрэг 0.1 хувиар суларснаар спот ханш нь 7.02-д тогтжээ.
Харин иений ханш ам.долларын эсрэг 0.4 хүртэлх хувиар суларснаар спот ханш нь 138-д тогтлоо. Сүүлийн өдрүүдэд уналттай байсан “Bloomberg Dollar Spot Index” эргэн сэргээд байна.