logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Ногоон хөгжил
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Европын Холбоо салхины эрчим хүчний салбараа сэргээх цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 27 16:40
    566

    Зургийг: Sean Gallup/Bloomberg

    Салхины эрчим хүчний төслүүдэд яаралтай зөвшөөрөл олгох, нийлүүлэлтийг тогтворжуулах, одоо байгаа дуудлага худалдааны дүрмийг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ

    Европын Холбоо үйл ажиллагаа нь доголдоод буй салхины эрчим хүчний салбартаа ирэх сараас бодлогын арга хэмжээ авч эхлэхээр боллоо. Тус салбарын үйл ажиллагаа нийлүүлэлтийн сүлжээ нь зогсолтод орж, мөн санхүүгийн зардал өндөр байгаагаас саатаад байгаа юм.

    Тиймээс энэ чиглэлд цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал: салхины эрчим хүчний төслүүдэд яаралтай зөвшөөрөл олгох, нийлүүлэлтийг тогтворжуулах, одоо байгаа дуудлага худалдааны дүрмийг сайжруулах зэрэг үндсэн ажлууд тусгагдсаныг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула вон дер Ляйен мэдэгдлээ.

    Үнийн өсөлт эрчимжиж, эдийн засаг удаашраад буй энэ цаг үед Европ тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн эдийн засаг руу хийх шилжилтээ хурдасгахыг хичээж байгаа юм. Харин бодлого боловсруулагч энэхүү арга хэмжээ нь БНХАУ зэрэг эрчим хүч үйлдвэрлэгч орнуудын борлуулалтыг өсгөхгүй байх талд анхаарч  байна. 

    Хэдийгээр сүүлийн жилүүдэд Европт цэвэр эрчим хүчний технологи эрчимтэй өссөн боловч түүхий эдийн үнэ өсөж, санхүүгийн зардал нэмэгдсэнээр салхины эрчим хүчний компаниуд хүндхэн байдалд ороод байгаа юм. “Vestas Wind Systems”, “Siemens Energy” зэрэг Европын хамгийн том салхин турбин үйлдвэрлэгч компаниудын хувьд ч байдал хүндхэн байна.

    Cэтгэгдэл бичих