logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Зүнжээ
    “Vale”, “Anglo American”, “Freeport” компаниуд “Teck Resources”-ийг сонирхож эхэллээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 04 сарын 18 17:00
    215

    Зургийг: Teck Resources

    “Teck Resources” гангийн үйлдвэрлэлд ашиглах коксжих нүүрсний бизнесээ тусад нь гаргах санал гаргаад байна

    "Teck Resources"-ийн суурь металлын бизнесээ хуваах төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид нь дэмжсэн тохиолдолд тус компанийг худалдан авах сонирхлоо "Vale", "Anglo American", "Freeport-McMoran" компаниуд илэрхийлж, уулзалт хийгээд байгаа аж.

    "Teck Resources"-ийн  хуваагдлын дараа хэлцэл хийхээр одоогоор томоохон зургаан компани сонирхлоо илэрхийлээд байгаагийн дотор дээрх гурван компани багтаж байгааг "The Globe and Mail" мэдээллээ.

    Канадын Ванкуверт төвтэй “Teck Resources” компани анх хоёрдугаар сард суурь металлын чиглэлд, тэр дундаа зэс болон цайр олборлолтод түлхүү анхаарахын тулд гангийн үйлдвэрлэлд ашиглах коксжих нүүрсний бизнесээ тусад нь гаргах санал гаргаж байв. 

    Түүнээс хойш удалгүй Швейцарын таваарын арилжаа, уул уурхайн “Glencore” компани 23 тэрбум ам.доллароор "Teck Resources"-ийг худалдаж авах шийдэмгий санал тавьсан ч хувьцаа эзэмшигчид нь хөрөнгө оруулалтын багцаа нүүрснээс хэт хамааралтай болно хэмээн болгоомжилж, саналыг эсэргүүцсэн юм. Энэ шалтгаанаар “Glencore” хөрөнгө оруулагчдын байр суурийг эргүүлэхийн тулд саналынхаа нөхцөлийг илүү зөөлрүүлээд байгаа аж.

    Cэтгэгдэл бичих