logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    AmCham Mongolia: Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг эргэн харах хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 16:40
    164
    Meta: Цахим орчны тухай шинэ хуулийн төслийг боловсруулахад оролцсон тухай мэдээлэл худал

    Монгол дахь Америкийн худалдааны танхим (AmCham Mongolia) Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг эргэн харахыг уриаллаа. Тус байгууллага энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсвэл Үндсэн хуулийн цэц хүчингүй болгох шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

    “Энэхүү хууль нь Төрийн эрх баригч хүссэн цагтаа мэдээллийн сүлжээг хязгаарлах, хянах эрх мэдлийг хуулиар баталгаажуулсан. Үүгээр зогсохгүй Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагаах, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээх өндөр эрсдэлтэй” гэж уриалгадаа анхааруулсан байна.

    Хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын нэр хүнд бүхий компаниуд Монгол Улс цаашид хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг энэ маягаар хязгаарлавал Монгол Улс дахь үйл ажиллагаагаа зогсоож, зах зээлээс гарахаас аргагүй болно гэдгээ илэрхийлснийг онцолжээ.

    Мөн Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр мета компанитай хамтрахаар болсон” талаар 2022 онд мэдээлж байсан юм. Харин тэрхүү мэдээллийг “Meta” компани няцаалаа. "Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан Захирал Жорж Чен “Twitter” хуудастаа "Энэ мэдээлэл үнэн биш. Бид хуулийн төслийг УИХ яаран батлахаас нь өмнө огт аваагүй. Батлагдсаных нь дараа л харсан" гэж бичжээ.

    "Мета” компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан Захирал Жорж Чен

    Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд

    Cэтгэгдэл бичих