logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    МХБ: Олон улсын 50 гаруй компани нүүрсний платформд худалдан авагчаар бүртгүүлсэн
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 27 15:40
    198
    Нүүрснээс бусад экспортын бүтээгдэхүүн платформоороо арилжихад бэлэн байгаагаа МХБ мэдээллээ

    БНХАУ, Хонгконг, Сингапурын 50 гаруй компани нүүрсний платформоор дамжуулан нүүрс худалдан авах сонирхлоо илэрхийлж бүртгүүлснийг Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдэгдлээ.

    Харин дотоодоос “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” болон “Mongolian Mining Corporation” компаниуд энэхүү цахим платформоор нүүрсээ арилжихаар бэлдээд байна. Одоогоор туршилтын эхний арилжаагаа хийсэн бол хоёрдугаар сараас тогтворжино гэдгийг онцлов.

    Харин Судлаач М.Дагва “Зах зээл одоогоор борлуулагч талдаа ашигтай байгаа учраас зах зээлийн нөхцөл байдал эргэх болгоомжтой байх”-ыг анхааруулж байна. Мөн уул уурхайн биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөр нүүрснээс бусад экспортын бүтээгдэхүүнийг ч биржээр арилжаалахад системийн хувьд бэлэн байгааг тодотголоо.

    Бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ биржээр гаргахдаа зах зээл, логистикийн нөхцөл байдлаа сайтар тооцоолох хэрэгтэй гэдгийг “Баялаг жонш” компанийн захирал П.Хурцбилигт онцолж байлаа.

    МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай

    Судлаач М.Дагва

    “Баялаг жонш” компанийн захирал П.Хурцбилигт

    Cэтгэгдэл бичих