logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Азийн хөрөнгийн зах зээл 1990-ээд оноос хойших хамгийн их өсөлттэй сараа үдэж байна
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 30 16:00
    342
    Дэлхийн бондын зах зээлийн үнэлгээ XI сард 2.8 их наяд ам.доллароор нэмэгдэв

    Азийн хөрөнгийн зах зээл бусад бүс нутагтай харьцуулахад 1993 оноос хойших хамгийн өндөр өсөлттэй сараа үдлээ. Тухайлбал: Ази, Номхон далайн бүсийн “MSCI” индекс энэ сард 14 хувиар өссөн нь 1998 оноос хойших дээд үзүүлэлт болж байна. Үүнтэй харьцуулахад “MSCI” дэлхийн бүх орны үзүүлэлтийг багцалсан индекс нь зургаа хүрэхгүй хувиар өссөн байна.

    3.png

    Үүнд БНХАУ COVID-19-ийг Үл тэвчих бодлогоо бууруулах дохио үзүүлж байгаа болон АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх эрчээ сааруулахаар байгаа нь голлон нөлөөлжээ. Хөрөнгийн менежментийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Nikko Asset” компани Азийн хөрөнгийн зах зээлийн энэхүү өсөлтийг “Дөнгөж эхлэл төдийгүй, 2023 он хүртэл үргэлжилнэ” гэж үзэж байна.

    Гадаадын сангууд 11 дүгээр сард БНХАУ-ыг оруулалгүйгээр Азийн хөгжиж буй зах зээлүүдээс 12.6 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авсан аж. Энэ нь сүүлийн хоёр жилийн хамгийн их дүнтэй дотогш чиглэсэн мөнгөний урсгал болж байна.

    Үүний бараг талыг нь Тайванийн хөрөнгийн зах зээл бүрдүүлжээ. АНУ, БНХАУ хоорондын хагас дамжуулагчийн салбарын хурцадмал байдал намжсан нь Уоррен Баффет зэрэг хөрөнгө оруулагчдыг татахад нөлөөлсөн байна.

    Түүнчлэн хөрөнгө оруулагчид БНХАУ-д COVID-19-ийг Үл тэвчих бодлогоос татгалзаж байна гэсэн цуу яриатай холбоотойгоор их хэмжээгээр хөрөнгө оруулсан аж. Үүний дараахнаас бодлогоо илүү уян хатан байлгаж, шаардлагагүй хязгаарлалтаас аль болох татгалзана гэдгээ БНХАУ мэдэгдээд байгаа юм. Түүнчлэн хямралд ороод буй үл хөдлөх хөрөнгийн салбартаа мөн бодлогын туслалцаануудыг удаа дараа зарлаад байна.

    4.png

    Үүнээс гадна дэлхийн бондын зах зээлийн үнэлгээ энэ сард 2.8 тэрбум ам.доллароор өссөн нь сарын дүнгээр дээд хэмжээ болж байна. Энэ нь ерөнхийдөө эдийн засгийн тодорхойгүй байдал буурч байгаатай холбоотой аж.

    Cэтгэгдэл бичих