logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Бат-Очир
    “Fortescue Metals” дахин эмэгтэй Гүйцэтгэх захиралтай болов
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 30 15:15
    342
    1996 онд уул уурхайн салбар дахь карьераа эхлүүлж байсан Фиона Хик өмнө нь “Woodside Energy” компанийг удирдаж байжээ

    Австралийн төмрийн хүдэр олборлогч “Fortescue Metals” компани өмнө нь “Woodside Energy” компанийг удирдаж байсан Фиона Хикийг шинэ Гүйцэтгэх захирлаараа томилсон байна.

    Тус компани сүүлийн нэг жил гаруй хугацаанд Гүйцэтгэх захирлын албан тушаалд тохирох хүнийг хайж байсан аж. Өмнөх Гүйцэтгэх захирал Элизабет Гэйнс 2021 оны 12 дугаар сард ажлаа өгсөн ч компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр үлдээд байгаа юм.

    Анх 1996 онд уул уурхайн салбар дахь карьераа эхлүүлж байсан Фиона Хикийн хувьд ирэх оны хоёрдугаар сараас ажлаа хүлээн авахаар болжээ. “Fortescue Metals” чухал ашигт малтмал, газрын ховор элемент зэрэг шинэ түүхий эдийн зах зээлд орж буй үед тэрбээр Гүйцэтгэх захирал болсон нь онцлог болж байна. 

    Түүнчлэн тус компани “Fortescue Future Industries” охин компаниараа дамжуулан “ногоон эрчим хүч”-ний шилжилтийн төлөвлөгөө гаргаад байгаа аж. “Fortescue Metals”-ийг уур амьсгалын төлөө дэлхийн хамгийн өндөр хариуцлага хүлээсэн компани болгон хөгжүүлэхэд бэлэн байгаагаа Фиона Хик илэрхийлжээ.

    Тэрбээр Австралийн “Pilbara” уурхайн үйл ажиллагаа болон Габон улсад шинээр нээгдсэн төмрийн хүдрийн уурхайг хариуцан ажиллахын зэрэгцээ компанийн эрчим хүчний хайгуулын хөтөлбөрийг удирдах юм байна.

    Cэтгэгдэл бичих