
Зургийг: Qilai Shen/Bloomberg
БНХАУ хэдийгээр аюулгүй байдлын шалгалт хийж нүүрсний гарцаа бууруулахаар болж буй ч тус улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээл суларч, үйлдвэрлэл багассан нь нүүрсний үнэд сөргөөр нөлөөлж байна.
Гангийн үйлдвэр, цементийн үйлдвэр зэрэг нүүрс ихээр ашигладаг аж үйлдвэрийн хэсгүүд алдагдлаа нөхөхийн тулд нүүрсээ илүү бага үнээр авахыг шаардахаас гадна ихэнх нь үйл ажиллагаагаа хумьсныг БНХАУ-ын Нүүрс тээвэр, түгээлтийн холбооны шинжээч мэдэгдсэн.
Эрэлт сул байгаа нь эдийн засгийн сэргэлт харилцан адилгүй байгааг харуулж байна. Ресторан, аялал жуулчлал гээд эрэлт, хэрэгцээ өндөртэй салбарууд байгаа бол нөгөө талд орон сууц, үйлдвэрлэл сул байгаа нь үйлдвэрлэлийн түүхий эд болох нүүрс, зэсийн эрэлт буурахад нөлөөлж байна. Өнгөрсөн долоо хоногт гарсан худалдан авагч менежерүүдийн индексийг харвал IV сард энэ онд анх удаа үйлдвэрлэл буурсан үзүүлэлттэй гарчээ.
Дөрөвдүгээр сарын эцсээр БНХАУ-ын уурхайнууд 68 сая тонн орчим нүүрсний нөөц байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар өндөр дүн юм.