logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    БНХАУ 2025 он гэхэд дэлхийн литийн нийлүүлэлтийн 1/3-ийг хангана
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 14 16:50
    358

    Зургийг: Cristobal Olivares/Bloomberg

    Дэлхий нийтээр шатах түлшнээс татгалзаж эхэлж буй энэ үед литийн нийлүүлэлтийг найдвартай болгох өрсөлдөөн өрнөж байна

    Лити олборлолтоо нэмэгдүүлэх хүчин чармайлт нь БНХАУ-ыг 2025 он гэхэд дэлхийн литийн нийт нийлүүлэлтийн гуравны нэгийг хангадаг болоход нөлөөлөхөөр байгааг "UBS" банкны шинжээчид онцолж байна. 

    Дэлхий даяар БНХАУ-ын компаниудын эзэмшдэг уурхайнуудын гарц 2022 онд 194 мянган тонн байсан бол 2025 онд 705 мянган тонн болж, улмаар дэлхийн хэмжээнд литийн нийт нийлүүлэлтэд эзлэх жин нь 24-өөс 32 хувь болж өсөх төлөвтэй байгааг баасан гарагт гаргасан тайландаа дурджээ.

    Дэлхий нийтээр шатах түлшнээс татгалзаж эхэлж буй энэ үед литийн нийлүүлэлтийг найдвартай болгох өрсөлдөөн олон улсын дээд түвшинд өрнөж, АНУ зэрэг орнууд цэнэг хураагуур үйлдвэрлэлийн гол түүхий эд болох тус металлын байнгын хангамжтай болох явдлыг эн тэргүүний зорилго болгоод байна. Ялангуяа цахилгаан автомашины хамгийн том зах зээл болох БНХАУ-ын хувьд литийн хэрэгцээ хамгийн өндөр байгаа юм.

    БНХАУ-ын литийн гарцын өсөлтөд лепидолитоос гарган авах материалын хэмжээ ихээхэн нөлөөлөх төлөвтэй байна. Лити агуулдаг чулуулаг болох лепидолит нь чанарын түвшин доогуур, мөн эрчим хүч их шаарддаг ч өгөөж бага өгдөг тул байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэсэн шалтгаанаар олборлогчдын анхаарлыг төдийлөн татдаггүй байна.

    2025 он гэхэд БНХАУ-ын үйлдвэрлэх 280 мянган тонн буюу дэлхийн нийт нийлүүлэлтийн 13 хувийг эзлэх хэмжээний литийг лепидолитоос гаргаж авна гэж “UBS” тооцоолжээ.

    Өнгөрсөн онд БНХАУ 88 мянган тонн лепидолитийн лити олборлож байсан аж. Үүнтэй холбоотойгоор Бээжингээс литийн ордууддаа тавих хяналтыг чангаруулж, уул уурхайн гол бүс болох Жяньши муж дахь зөвшөөрөлгүй лепидолитийн олборлолтыг зогсоогоод байгаа юм.

    Cэтгэгдэл бичих