logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    С.Өнөрсайхан
    ОХУ-аас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ I-VIII сард 81 хувиар өсжээ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 03 17:00
    216
    ОХУ БНХАУ-ын коксжих нүүрсний импортын 33 хувийг бүрдүүлж байна

    ОХУ Украины дайны дараа БНСУ, Япон зэрэг улс ОХУ-ын нүүрсний экспортод хориг тавьснаар Азид коксжих нүүрсний далайн тээврийн динамик өөрчлөгдөөд байна.

    ОХУ-ын экспортын сонголтууд хязгаарлагдсанаар БНЭУ болон БНХАУ-д хийх нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийг зорих болжээ.

    Оны эхний найман сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 26 хувиар өсөж, 38.2 сая тонн болсон аж. Ялангуяа ОХУ-аас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 81 хувиар өсөж, 12.3 сая тонн болсон байна.

    БНХАУ-ын коксжих нүүрсний импортод эзлэх ОХУ-ын нийлүүлэлтийн хэмжээ өнгөрсөн онд 20 хувь байсан бол энэ онд 33 хувь болж өсөөд байна. Талууд рубль болон юаниар худалдаагаа хийж байгаа юм.

    Монгол Улсын хувьд БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ мөн өсөлттэй байна. Оны эхний найман сард 32 хувиар өсөж, 13.1 сая болсон бол АНУ-ынх 36 хувиар буурч, 3.67 сая тонн болжээ.

    Үүнээс гадна ОХУ БНЭУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдаалснаар БНЭУ ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 94 хувийн өсөлттэй байна.

    Харин Япон болон БНСУ-ын хувьд ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 63 хүртэлх хувиар буурсан бол АНУ, Австрали, Канад зэрэг барууны улсаас авах нүүрсний хэмжээ өсжээ.

    Cэтгэгдэл бичих