logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    Нийслэлээс хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2022 оны 11 сарын 07 08:45
    736
    ЗГ: Улаанбаатар хотоос хүн олноор татсан аймгуудад урамшуулал олгодог болох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгоно

    Нийслэл, орон нутгийн хүн амын харьцааг 40:60 болгох зорилт тавьж байгааг Ерөнхий сайдын захирамжийн дагуу Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээний санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг танилцууллаа.

    Мөн аймаг бүр хүн амынхаа 10-аас доошгүй хувьтай тэнцэхүйц шилжин суурьших иргэд татахаар төлөвлөжээ. Зорилтыг төсвийн хэд хэдэн арга хэмжээгээр дэмжих санал боловсруулаад байгаа аж. Тухайлбал: орон нутаг руу шилжин суурьшсан иргэдэд ипотекийн гурван хувийн хүүтэй зээл олгох, шилжин очих иргэдийг малжуулах, газар олгох зэрэг дэмжлэг үзүүлэх юм байна.

    "Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдийг санхүүгийн хувьд дэмжинэ. Цаашид татвар, нийгмийн даатгалын хөнгөлөлт үзүүлэх дэмжлэг шаардлагатай байгаа"-г Сангийн дэд Сайд танилцууллаа. Түүнчлэн орон нутагт шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх аж.

    Дээрх ажлын хэсэгт дэд Сайд нар болон Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нар багтаж байна. Ерөнхий сайдын онцолсноор нэг төвт хотоос олон төвт хоттой болох бодлого “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогод тусгажээ.

    Улаанбаатар хотын дагуул хот, шинэ суурьшлын бүс Богдхан уулыг тойрч хөгжих бөгөөд эхнийх нь Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс байх юм.

    Cэтгэгдэл бичих