logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    БНХАУ-д хэрэглээний үнийн индекс IV сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өсөв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 15:00
    229

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    IV сард БНХАУ-д үйлдвэрлэгчийн үнэ 3.6 хувиар буурчээ

    Өнгөрсөн сард БНХАУ-ын хэрэглээний үнийн өсөлт саарч, үйлдвэрлэгчийн үнийн индекс буурсан үзүүлэлттэй гарлаа.

    Дөрөвдүгээр сард БНХАУ-д хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар өссөнийг тус улсын Статистикийн товчоо мэдээлэв. Өөрөөр хэлбэл инфляц сүүлийн хоёр жилийн хугацааны хамгийн бага түвшинд хүрч эрчимжжээ.

    398209247.png

    Үйлдвэрлэгчийн үнэ дахин буурсан нь дотоодод эрэлт саарч, түүхий эдийн үнэ буурсныг харуулж байна. Дөрөвдүгээр сард үйлдвэрлэгчийн үнэ 3.6 хувиар буурчээ. Гуравдугаар сард 2.5 хувиар буурч байсантай харьцуулбал дефляц улам эрчимжиж байна.

    Төмрийн хүдэр болон түүхий газрын тосны үнэ буурсан нь үйлдвэрлэгчийн үнэ буурахад голлон нөлөөлжээ.

    Эрэлт болон цар тахлын өмнөх үеийн чиг хандлагын хооронд ихээхэн зөрүү байсаар байгааг “Australia & New Zealand Banking Group”-ийн шинжээчид мэдээллээ. Эрэлт өмнөх түвшинд хүртэл  эргэн сэргэхэд ойролцоогоор 3-5 жил шаардлагатай аж. Ойрын хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдэхээргүй байгааг шинжээчид онцолж байна.

    Cэтгэгдэл бичих