logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    БНХАУ-д удахгүй хэрэгжих автомашины шинэ стандарт салбарынхныг сандралд орууллаа
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 11 13:50
    604

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ автомашинуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах илүү чанга стандарт хэрэгжүүлнэ

    БНХАУ долоодугаар сарын нэгнээс эхлэн автомашинуудын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах илүү чанга стандарт хэрэгжүүлэх гэж байна.

    Шинэ стандартыг хангаагүй автомашинуудыг долоодугаар сарын нэгнээс хойш үйлдвэрлэж, импортолж, борлуулахыг хориглоно.

    Ингэснээр автомашин үйлдвэрлэгчид болон худалдаалагчдад одоо байгаа уламжлалт хөдөлгүүрт автомашинуудаа яаралтай цөөлөх дарамт үүсэж байгаа аж.

    Ингэснээр БНХАУ-ын Автомашин борлуулагчдын худалдааны танхим тэргүүтэй авто салбарын томоохон байгууллагууд энэхүү стандартын хэрэгжиж эхлэх хугацааг 2024 оны нэгдүгээр сар хүртэл хойшлуулах хүсэлт тавиад байна.

    Өмнө нь мөрдөгдөж байсан нүүрстөрөгчийн ялгарлын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн хэдэн арван мянган шинэ автомашин байгаа ажээ. Өөрөөр хэлбэл автомашин үйлдвэрлэгчид болон борлуулагч нарт эдгээр хэрэглэгч нарын сонирхолд төдийлөн нийцэхгүй автомашинуудыг борлуулах хоёрхон сарын хугацаа үлдээд байна.

    Эдгээр автомашинуудыг худалдахын тулд борлуулагч нар үргэлжлүүлэн үнээ бууруулснаар, зах зээлд эмх замбараагүй байдал үүсэхийг БНХАУ-ын Суудлын автомашины холбоо онцоллоо.

    Cэтгэгдэл бичих