logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    С.Жаргалмаа
    ОУВС: БНЭУ 2028 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 1/5-ийг бүрдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 10 сарын 20 16:20
    724

    Зургийг: Hollie Adams/Bloomberg

    БНЭУ, БНХАУ 2023-2024 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал орчим хувийг бүрдүүлнэ гэж ОУВС мэдээллээ

    БНЭУ-ын дэлхийн эдийн засгийн өсөлтөд эзлэх хувь 2028 он гэхэд одоогийнхоос хоёр хувиар өсөж, 18 хувьд хүрэх төлөвтэй байна гэж Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Кришна Сринивасан мэдээллээ.

    БНХАУ-ын эдийн засгийн өсөлттэй харьцуулахад БНЭУ-ын эдийн засгийн өсөлт илүү хурдацтай байгаа аж. Тиймээс Энэтхэг улсын дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд оруулах хувь нэмэр БНХАУ-ынхаас илүү гарах ч энэ нь зөвхөн түр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг Олон Улсын Валютын Сангийн сүүлийн тоо баримт харуулж байна.

    403278242.png

    БНХАУ-ын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2028 он гэхэд 23.61 их наяд ам.доллар хүрэх бол БНЭУ-ынх 5.94 их наяд ам.доллар хүрнэ гэж Олон Улсын Валютын Сан мэдээллээ.

    Дээрх хоёр улс хамтдаа 2023, 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал орчим хувийг бүрдүүлнэ гэж Олон Улсын Валютын Сан онцолж байна.

    Cэтгэгдэл бичих