logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Голомт банк” ХК: Оны эхний хагас жилд ₮78 тэрбумын цэвэр ашигтай ажилласан
    Нийтэлсэн огноо: 2023 оны 08 сарын 23 16:00
    453

    Зургийг: С.Батсайхан

    “Голомт банк” дижитал зээлийн борлуулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна

    2023 оны эхний хагас жилийн байдлаар “Голомт банк” ХК-ийн нийт зээлийн хэмжээ өнгөрсөн оны эцсээс 10 хувиар өсөж, 4.2 их наяд төгрөг хүрсэн байна. Тайлант хугацаанд аудитлагдаагүй дүнгээр 78 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба өөрийн хөрөнгийн өгөөж нь 18.5 хувь хүрснийг мэдээллээ.

    Нийт актив нь хоёр хувиар өсөж, 9.2 их наяд төгрөг, нийт зээл 10 хувиар өсөж, 4.3 их наяд төгрөг, харилцагчийн эх үүсвэр таван хувиар өсөж, 6.0 их наяд төгрөг хүрчээ.

    Тус банк хүүхэд, өсвөр насныханд зориулан “SocialPay Junior” үйлчилгээ нэвтрүүлж, CU-тэй хамтран виртуал кредит карт гаргаснаас гадна метаверс дээр виртуал салбараа нээснээ онцолж байна.

    Мөн хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хөтөлбөрийн хүрээнд 33.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

    Түүнчлэн гадаад шилжүүлгийн цоо шинэ суваг болох “Visa B2B Connect” үйлчилгээг VISA компанитай хамтран үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлээд байгаа юм.

    “Голомт банк” ХК энэ оны эхний хагас жилд гаргасан дижитал зээлийн борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьж буйгаа тодотгож байна.

    Cэтгэгдэл бичих