
Зургийг: MEC
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” компани Ховд аймгийн Хөшөөт уурхайн талбайд хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Хуурай аргаар баяжуулан гаргасан нүүрсийг үйлдвэрийн дамжлагаар оруулан боловсруулах үйлдвэр байгуулахад 150 сая орчим юань зарцуулна гэж тооцоолжээ.
Шинэ үйлдвэр байгуулснаар хүчин чадлаа нэмэгдүүлэх бөгөөд одоогийн нүүрс үйлдвэр нь жилд хоёр сая тонныг боловсруулах чадалтай аж. Ингэснээр экспортод гаргах түүхий коксжих нүүрсний чанарыг сайжруулж, тээврийн зардал буурах юм байна.
Хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэрийн урьдчилсан загварын тендерийг энэ онд зарлахаар төлөвлөжээ. Энэ бүхэн төлөвлөгөөний шатанд байгаа бөгөөд төлөвлөгөө хэрэгжиж эсэх болон хэзээ хэрэгжих нь нөхцөл байдлаас шалтгаалахыг тодотгож байна.