logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Ж.Зоригт
    "Silver Elephant" 2.5 сая нэгж эрх гаргаж, 750 мянган ам.долларын санхүүжилт босгоно
    Нийтэлсэн огноо: 2023 оны 06 сарын 26 14:35
    433
    Санхүүжилтийн хэсгийг Монголын Улаан-Овоо төслийн үйл ажиллагааг дахин эхлүүлэхэд зарцуулна гэжээ.

    Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Silver Elephant" компани 2.5 сая нэгж эрхийг тус бүр нь 0.3 ам.долларын үнэтэй гаргаж, 750 мянган ам.доллар хүртэлх хөрөнгө босгохоор зорьж байна. 

    Нэгж эрх бүрд нэг хувьцаа, нэг хувьцааны хагасыг авах эрх багтжээ. Хувьцаа авах эрхийн хувьд хоёр жилийн хугацаанд нэг нэгж хувьцааг 0.45 ам.доллароор тооцож авах эрх байгаа аж. Мөн энэ хөрөнгө оруулалтаар авах үнэт цаасыг хөрөнгө оруулагч дөрвөн сар нэг хоногийн хугацаанд хадгалах үүрэг хүлээж байна.

    Уг хөрөнгө босгох ажиллагаа 2023 оны долоодугаар сарын 20-ны өдөр дуусгавар болно. Нийт санхүүжилтийг Боливи улсад хийх хайгуул, Монголын Улаан-Овоо төслийн үйл ажиллагааг дахин эхлэх зэрэгт зарцуулна гэдгийг мэдэгдэлдээ дурджээ. 

    Дашрамд дурдахад, компанийн Гүйцэтгэх захирал Жон Лий 90 мянган ам.долларын үнэ бүхий 300,000 нэгж эрх авч байгаа аж.

    “Silver Elephant” компанийн гол төсөл нь Боливи дахь мөнгөний төсөл юм. Түүнчлэн Монгол Улсад “Улаан овоо” нүүрсний уурхайг охин компани "Mega Thermal Coal"-оор дамжуулан эзэмшдэг.

    Cэтгэгдэл бичих