logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Х.Солонго
    Хонгконг иргэдийнхээ зарцуулалтыг дэмжихийн тулд шөнийн амьдралыг цэцэглүүлж байна
    Нийтэлсэн огноо: 2023 оны 09 сарын 15 16:40
    871

    Зургийг: Anthony Wallace/AFP/Getty Images

    Зарим уушийн газар, клубүүд, мөн “Ocean Park”, “Hong Kong Disneyland Resort” зэрэг үзвэр үйлчилгээний газрууд тусгай хөтөлбөр толилуулна

    Хонгконгийн эрх баригчид шөнийн амьдралыг идэвхжүүлэн сэргээх кампанит ажил эхлүүлжээ. Үүгээрээ тэд хотын сэтгэл татам байдлыг нэмэгдүүлэх, мөн цар тахлын хатуу хязгаарлалтаас үлдсэн сөрөг нөлөөг арилгаж эдийн засгаа сэргээхийг эрмэлзэж байна.

    “Night Vibes Hong Kong” хөтөлбөрийн хүрээнд алдарт Викториа эргийн дагуу шөнийн гурван зах ажиллахаар болсныг Хонгконгийн Сангийн сайд Пол Чан мэдээллээ. Тэрбээр “Бид гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд зориулж илүү их энтертайнмент арга хэмжээ хүргэнэ гэж найдаж байна” хэмээн онцолж байв.

    Энэхүү кампанит ажил нь Хонгконгийг олонд таниулах, мөн уруудсан үзүүлэлттэй байгаа хэрэглэгчийн зарцуулалтын түвшнийг өсгөхөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. Тус хотод жижиглэнгийн худалдан авалт сул түвшинд хадгалагдаж, мөн юанийн эсрэг хонгконг долларын ханш өссөн нь Хонгконгийг улам л үнэтэй хот болгожээ. 

    Зарим уушийн газар, клубүүд, “Ocean Park”, “Hong Kong Disneyland Resort” зэрэг үзвэр үйлчилгээний газрууд тусгай хөтөлбөр толилуулна гэдгийг албан ёсны мэдэгдэл гарахаас ч өмнө Хонгконгийн Зоогийн газар, Үйлчилгээний газруудын Холбооны Ерөнхийлөгч Саймон Вон мэдэгдэж байжээ.

    Түүнчлэн “Henderson Land Development”,  “Sun Hung Kai Properties” зэрэг Хонгконгийн томоохон компаниудын эзэмшдэг худалдааны төвүүд ажиллах цагаа шөнийн 24.00 цаг хүртэл уртасгана гэсэн яриа байгаа аж. 

    “Bloomberg”-ийн судалгаанаас үзвэл энэ онд Хонгконгийн эдийн засаг дөрвөн хувиар өснө гэсэн таамаглал гараад байна. Энэ нь өмнө нь гаргаж  байсан 4.6 хувийн медиан тооцооллоос буурсан үзүүлэлт болж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих